Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Хүрээлэнгийн тухай

 

 

 

 

 

 

 

 

Тус салбар нь МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 9-р тогтоолоор Архангай аймгийн Ихтамир суманд Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц нэртэйгээр анх байгуулагдсан юм.Өндөр уулын бүсэд үржүүлж байгаа сарлаг, Байдраг, Дархад, нутгийн хонь, ямааны үүлдэрлэг байдал, үржил-ашиг шимт чанарыг сайжруулах, тус бүсэд байгалийн бэлчээр ашиглалт, хамгаалалтыг боловсронгуй болгох, мал аж ахуйн хүнд ажлыг механикжуулах чиглэлээр өндөр уулын бүсэд эрдэм шинжилгээ, туршилтын ажил явуулах, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж ирлээ.

 

Тус салбар өөрийн хүчээр үндэсний шинжлэх ухаан-технологийн төсөл хариуцан гүйцэтгэхийн зэрэгцээ хандивлагчид, гадаадын байгуулагуудын олон төсөл, үйл ажиллагаанд зөвлөх ба хамтран гүйцэтгэгчээр оролцож ирсэн.

Эдүгээ үндэсний хэмжээнд анхаарал татаж байгаа малын удмын санг хамгаалах, зохистой ашиглах, өндөр уулсан бүсийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах асуудлыг цаашид судалгаа туршилтын ба технологи нутагшуулах ажилдаа онцгой ач холбогдол өгч ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Алсын хараа: Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хангайн бүсийн хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулах бүсийн төв болох.

Эрхэм зорилго: Тухайн бүс нутагт тулгамдаж байгаа малын үржил-ашиг шимт чанар, бэлчээр, тэжээлийн асуудлыг судалж, үр ашигтай дэвшилтэт технологи боловсруулах, үүлдэр, омог, сорт гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Бидний бүтээл: Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний салбар нь байгуулагдсанаасаа хойш 20 жилийн хугацаанд шинжлэх ухаан-технологийн 4 төсөл, эрдэм шинжилгээний 7 даалгавар, суурь судалгааны 3 сэдэвт ажлыг үр дүнтэй гүйцэтгэсний зэрэгцээ гадаад, дотоодын хэд хэдэн төсөл, хөтөлбөрт оролцож ажиллалаа.

1. Сарлагын үржил, ашиг шимийн чанарыг сайжруулах чиглэлээр явуулсан судалгааны ажлын гол үр дүнгээс.

   - Махлаг ба сүүлэг шинжээр шилэн сонгосон сарлагын үржлийн сүрэг бий болов.

   - Сарлагын үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах арга

   - Сарлагын бухны үрийг ичээлэн хадгалах арга

   - Сарлагын аж ахуйд мөрдөх технологи

2. Өндөр уулын бүсэд үхрийн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нутгийн хонь, ямааны үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх судалгааны ажлын үр дүн.

   - Гетерозис сэргэсэн гибрид буюу алман хайнагийн бичил сүрэг

   - Хайнаг-лимузин, хайнаг-герефордын эрлийз ортоом

   - Ширүүвтэр ноост-хонины “Тамир” хонины үүлдэрийн хэсэг

   - Монгол улаан ямааны цөм сүрэг

3. Бэлчээрийн ашиглалт, доройтол, нөхөн сэргээх, тэжээлийн нэг ба олон наст ургамлыг тарималжуулах, хадлан сайжруулах судалгааны ажлын үр дүн.

   - Бэлчээр сэлгэх, зохистой ашиглах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэл

   - Бэлчээрийн доройтлын зэрэглэлийн тогтоож, нөхөн сэргээх арга

   - Бэлчээр, хадланг бордож сайжруулах технологийн шийдэл

   - Тэжэлийн нэг ба олон наст ургамлыг нутагшуулан тарималжуулж байна.

4. Үйлдвэрлэлд тушин нэвтэрүүлсэн ажил.

   - Сарлагийн сүүгээр хийсэн, үндэсний хэмжээний бренд бүтээгдэхүүн-сүүн хурууд

   - Сарлагын хөөврийг самнаж бэлтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт

   - Үржлийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж борлуулах.

Хаяг: Архангай аймаг, Их тамир сум, Тайхар баг, Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний салбар.

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй