П. Мягмарсүрэн судалгаа

П. Мягмарсүрэн нь

Австрийн Байгалийн нөөц болон Амьдралын их сургуулийн Тогтвортой Хөдөө аж ахуйн тэнхимийн Малын үржүүлгийн багийн Проф. Ёохан Шолцнерийн удирдлагаар Малын үржлийн програмд  геномын судалгааг ашиглах болон загварчлан анализ хийх чиглэлээр докторын дараах судагааны ажлаа Gyr үүлдрийн үхрийн геномын 50000 маркер ашигласан ДНХ ийн өвөрмөц дарааллын өгөгдөл дээр хийсэн. Бүтээлийн товчлол Австрийн Дээд Боловсролыг Дэмжих Ерөнхий Тэтгэлэгийн байгуулагын бүтээлд хэвлэгдсэн.

Мөн үүний зэрэгцээ Сүүний үхрийн ДНХ-ийн өвөрмөц дарааллыг илрүүлэх ШУТ н төслийн хүрээнд Монголд нутагшиж буй Хар тарлан, Сементал  болон Алатау зэрэг сүүний үүлдрийн , харьцуулалт  болгон  нутгийн монгол  зэрэг нийт 40  үхэрт сүүн ашиг шимийн өвөрмөц  5 маркериудыг ашиглан ДНХ гийн богино дарааллуудын давтамжийг тогтоов. Бидний энэ судалгаагаар  дээрх үүлдрийн үхрүүдэд  гадаадын өөрийнх үүлдэрүүдтэй харьцуулахад сүүн ашиг шимээр  полиморф мэдээллийн чанар дундаж байдалтай  байв.  Хар тарлан болон Сементал үүлдрийн үхэрт хамгийн өндөр полиморф мэдээлийн агууламжийн давтамж нь сүүний  гарцын  болон уургийн  (HUJI177), (BM4305) маркеруудаар илрэв. Харин сүүний тослогийн (BM1508) микросателлит маркер нь бүх үүлдэрт тогтвортой ойролцоо давтамжийг үзүүлснээр, эдгээр микросатиллитүүдийн давтамж нь Энэтхэгийн сүүний чиглэлийн эрлийз Kerala үхрийнхээс доогуур байсан хэдийч Малайзын Mafriwal сүүний үхэртэй ойролцоо дүнг үзүүлэв.

OEAD report download

OEAD download

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

>>Дэлгэрэнгүй