Малын генетик,генефонд судлалын лаборатори

 

Тус лаборатори нь Өмнөговь, Архангай, Дорнод, Төв аймаг дахь салбар хүрээлэн, станцууд, Дархан-Уул аймгийн Хогор сум дахь  туршилт судалгааны төвийг түшиглэн туршилт судалгааныхаа ажлыг дараахь чиглэлээр гүйцэтгэдэг. Үүнд:

  • Молекулийн болон иммунно-генетикийн шинжилгээнд тулгуурлан малын генетик нөөцийг илрүүлэн ашиглах
  • Монгол болон өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн малын ашиг шим, аж ахуй биологийн онцлогийг судлан тогтоох
  • Мал, амьтны сонгон үржүүлгийн практикт орчин үеийн дэвшилт аргуудыг нэвтрүүлж малын генийн сан бүрдүүлэх, хамгаалах.  

Мөн аймгуудын Хүнс Хөдөө Аж Ахуйн газар, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгуудтай хамтран ажиллаж, монгол малын үржил, ашиг  шимийн чанарыг сайжруулах, генефондыг хамгаалах чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлж байна.

Судалгааны ажлын гол үр дүн: Манай эрдэмтэд, судлаачдын идэвхтэй оролцоотойгоор “Орхон”, “Хангай”, “Ерөө”, “Тал нутгийн цагаан”, “Байдраг”, “Хотонт”, “Алтанбулаг” “Тамир” үүлдэр, үүлдрийн хэсгийн хонь, “Говь Гурван Сайхан”, “Уулын бор”, “Залаажинст-Идрэнгийн цагаан”, “Алтайн улаан” үүлдэр, үүлдрийн хэсгийн ямаа, “Дорнодын мухар улаан” үүлдрийн үхэр тус тус бий болгосон. Мөн 2014 онд Дархад хонийг үүлдэрээр, 2015 онд Буриад хонийг омгоор баталгаажуулсан.  Монголд үржүүлдэг үхэр, хонины хэд хэдэн үүлдрүүдийн удам зүйн янз байдлыг молекул генетикийн түвшинд тодорхойлсон.

Үүнээсгадна малын маллагаа, тэжээллэг, үржүүлэг селекцийн чиглэлээр олон технологийн заавар, зөвлөмж, стандарт боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

>>Дэлгэрэнгүй